“Токио-2020” олимпийн наадмын хуваарь батлагджээ

2019-04-19 Спорт

Япон улсад болох “Токио-2020” зуны олимпийн наадмын уралдаан, тэмцээний хуваарь батлагджээ. 2020 оны олимпийн анхны медалийн эзэд долоодугаар сарын 25-нд эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд тодорно.

Дараагаар нь чөлөөт бөх наймдугаар сарын 2-8-нд, хөнгөн атлетик долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 5-нд, усанд сэлэлт долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 8-нд, туялзуур сэлэм долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 2-нд, жүдо долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 1-нд, бокс долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 9-нд, талбайн теннис, усанд сэлэлтийн тэмцээн долдугаар сарын 25-аас наймдугаар сарын 2-нд, хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ тоглолт наймдугаар сарын 7-нд, эрэгтэйчүүдийнх наймдугаар сарын 8-нд, гандбол, волейболын финал наймдугаар сарын 8-9-нд болох юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.