Хотын орлогчид, төслүүдийн удирдагчид үүрэгт ажилдаа орлоо

2019-04-11 Нийслэл


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгаланг, Хүний хөгжил нийгмийн бодлого хариуцсан орлогчоор Ш.Анхмааг, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар О.Мөнгөншагайг, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар М.Халиунбатыг, Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Мөнхжаргалыг, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Батсүхийн Отгонсүхийг тус тус томилон үүрэгт ажилд нь орууллаа.

Хотын захирагч С.Амарсайхан шинээр томилогдож буй орлогчид, төсөл хөтөлбөрүүдийн удирдагч нарт ажлын амжилт хүсэж хэлсэн үгэндээ “Бидний өмнө Улаанбаатар хотынхоо хөгжилд хөтлөх шинэчлэлийг богино хугацаанд хийх том зорилго, шийдвэрлэх олон асуудал хүлээж байна. Нэг зорилгын төлөө хамтран ажиллах нэг баг болсондоо баяртай байна. Төрт хууль ёсыг чанд сахин баримталж, иргэд олон нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж, хариуцлагыг шат шатандаа мөрдөн үр дүнтэй ажиллах нь чухал болохыг, албан тушаал дагаж асар их үүрэг хариуцлага ирсэн” гэдгийг онцлон хэлэв.

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.