Ирэх сард багтаан нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг дуусгахыг үүрэг болгов

2019-04-1 Нийслэл

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны гуравдугаардугаар сарын 30-ны өдөр нийслэлийн захирагчийн албаны өргөтгөсөн хурлыг хуралдуулж энэ онд Улаанбаатар хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж холбогдох албаны хүмүүст хот тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өглөө.

•Нийслэл хотын ногоон байгууламжийг услах, гудамж талбайн тоосжилт буруулах ус цацруулагч тусгай тоноглол бүхий автомашин 10 ширхэг нэмж худалдаж авах
•Гудамж талбайн зам дагуух хог сорох зориулалттай бага оврын автомашин 20 ширхгийг нэмж худалдаж авах
•Бүх дүүргүүдэд (Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд мөн) стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай байгуулах

Тэрбээр энэхүү хурлаар хийгдэж буй бүх бүтээн байгуулалтын ажлыг хуульд нийцүүлэн нэгдсэн стандартын дагуу, чанарын өндөр түвшинд хийгдэж байхыг хатуу анхаарууллаа.

Мөн нийслэлийн иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газрыг нэмэгдүүлэх зорилгоор Хотын захирагчийн санаачлагаар бүх дүүрэгт стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай байгуулах, нийслэлийн хэд хэдэн дүүрэгт унадаг дугуйн зам шинээр байгуулах, хотын түүхэн дурсгалт газрууд болох Чойжин ламын сүм музей орчмын талбайг тохижуулах, Сайн ноён Намнансүрэнгийн хөшөө орчмыг газруудыг тохижуулж, цэцэрлэгжүүлэх, зам талбайг сайжруулах зэрэг ажлыг санаачлан эдгээр ажлуудыг яаралтай зохион байгуулж хийж гүйцэтгэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.