МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын даргад Р.Дагвыг дэмжиж, нэр дэвшүүлэхээр яригдаж байна. Мөн заалнаас нэр бүхий хоёр төлөөлөгч нэр дэвших мэдээтэй. Харин энэхүү томилгоог НИТХ хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна.
Учир нь ээлжит хуралдааныг 09.00 цагт товлосон байсан ч төлөөлөгчдийн ирц хүрч, хурал эхлээгүй байгаа юм. Зүй нь МАН-ын бүлэг хуралдаж чадахгүй байгаагаас болж хурал хойшиллоо. НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид хурлаа эхлүүлэхийг шаардаж хуралдааны танхимд орж ирсэн юм. Харин МАН-ын бүлгийн гишүүд хуралдааны танхимдаа орж ирсэнгүй. МАН-ын бүлгийн дарга Р.Дагва НИТХ-ын хуралдааныг 15.00 хүртэл хойшлуулж байгааг сэтгүүлчдэд мэдэгдлээ. Ингэснээр АН-ын төлөөлөгчид тэднийг хүлээх шаардлагагүй болж танхимыг орхин гарав.
Ямартай ч НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвын хэлснээр бол 15.00 цагаас өмнө тус намын бүлэг хуралдах товтой байна.
МАН-ын зүгээс НИТХ-ын даргад нэр дэвшүүлэхээр яригдаж буй Р.Дагвын хувьд, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн дарга юм.
Ажилласан байдал: МҮОНРТелевиз, НЗДТГ, СХД-ийн ЗДТГ
Сонгуульт ажил: МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хурлын гишүүн, СХД- ийн МАН-ын хурлын тэргүүлэгч.
2025-04-16
2025-04-16
2025-04-15
2025-04-15
2025-04-15
87674
31526
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.