Цагаан сарын баярын бүх нийтээр амрах өдөр буюу энэ сарын 5-10 хүртэл тээврийн хэрэгсэл улсын дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцоно.
НИТХ-ын тогтоолоор амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй хөдөлгөөнд оролцоно гэж заасан. Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр болж байгаатай холбогдуулан энэ сарын 5-10-нд бүх нийтээр амрах Засгийн газрын шийдвэр гарсан юм. Эдгээр өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах бөгөөд 320 орчим цагдаа, ХСИС-ийн 250 оюутан, олон нийтийн цагдаа зэрэг 800 гаруй алба хаагч хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулж, хяналт тавьж ажиллана.
14 цагийн өмнө
15 цагийн өмнө
17 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
19 цагийн өмнө
2025-06-6
2025-06-5
87846
32151
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.