Ирэх сарын 1-нээс такси үйлчилгээний үнэ нэмэгдэнэ

2019-01-18 Нийслэл

 

 

Нийслэлийн тээврийн газраас хоёрдугаар сарын 1-нээс такси үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлийн нийтийн такси үйлчилгээний үнэ тарифыг эхний нэг км дотор 1,500 /нэг мянга таван зуун/ төгрөг, дараагийн нэг км тутамд 1,000 /нэг мянган/ төгрөгөөр тооцохоор тогтоожээ.

Уг шийдвэрийг гаргахдаа зөвхөн шатахууны үнэ төдийгүй, инфляц, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, албан ёсоор таксийн үйлчилгээ үзүүлэгчдийн санал гээд олон хүчийн зүйлийг харгалзан уг шийдвэрийг гаргаснаа мэдээллээ. Одоогийн байдлаар 10 ААН-ийн 650 тээврийн хэрэгсэл албан ёсоор такси үйлчилгээ үзүүлж байгаа юм байна.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.