Нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэнгүй

2019-01-10 Парламент

Байнгын хороо


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагын саналыг хэлэлцээд, хүлээн авах шаардлагагүй хэмээн үзжээ.

Энэ талаар тус байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн мэдээллийг сонслоо. Хуулийн байгууллагууд ЖДҮХС-тай холбоотой хэргийг шалгаж дуусаагүй байна. Шалгалтаар гишүүд гэмт хэрэг үйлдсэнийг эцэслэн тогтоовол бүрэн эрхийн асуудлыг УИХ-д дахин өргөн барих боломжтой. Тиймээс прокурорын байгууллагын саналыг хүлээн авах шаардлагагүй хэмээн үзсэн. Мөн УИХ-ын гишүүд хууль, хяналтын байгууллагууд дуудсан цагт очиж мэдүүлгээ өгөх тул мөрдөн байцаалтын ажилд саад учруулахгүй” гэлээ. Ийнхүү тус саналыг одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх ёстой юм.

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.