ҮАБЗ зөвлөмж гаргаж, өнөөдөртөө багтааж шийдвэрлэх чиглэл өгчээ

2019-01-10 Нийтлэл

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр /2019.01.10/ шуурхай хуралдлаа. Ийнхүү тус зөвлөлөөс Зөвлөмж гаргаж, өнөөдрийн дотор багтаан хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна.

Тодруулбал, ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжид Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнөөдрийн дотор хэлэлцэн, батлахыг шаарджээ. Энэхүү зөвлөмжд ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа гарын үсгээ зурсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.