М.Энхболд: Бид үйл ажиллагаагаа тасалдуулахгүйгээр энэ асуудлыг шийдэх ёстой

2019-01-10 Парламент

Сүхбаатарын талбайд жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзсан юм. Гэвч энэ үеэр УИХ-ын дарга руу төлөөллүүд халдсан гэх мэдээлэл гарч, тэрбээр энэхүү асуудалд тайлбар хийв.

Тэрбээр “Талбай дээр жагсаж байгаа иргэдийн төлөөлөл болон УИХ-ын зарим гишүүд надтай уулзъя гэдэг хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийн дагуу би уулзсан. Би тэдний санал бодлыг сонссон. Харин өмнөх жагсаалын үеэр надад ирүүлсэн шаардлагын дагуу тайлбар хариу бичсэн хоёр бүтэн, нэг хагас хуудас бүхий шаардлагын хариуг танилцуулах байсан ч тэд шаардлагын хариуг хүлээж авахгүй гэсэн. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаагаа би хэлсэн. Уулзсан хүмүүс маш их бухимдалтай байна лээ. Би үүнийг ойлгож байгаа. Иргэдийн амьдрал сайнгүй байна. Энэ тулгамдсан, хүндрэлтэй асуудлыг УИХ, Засгийн газар түргэн шуурхай шийдвэрлэх ёстой. Төрийн үйл ажиллагаагаа тасалдуулахгүйгээр энэ асуудлыг шийдэх ёстой. Иргэдийн бухимдлыг төр, засгийн байгууллагууд аль, аль нь анхаарах ёстой. УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.