Энэ өвөл 2000 гаруй тонн давс, 1400 гаруй тонн бодис нөөцлөөд байна

2018-11-29 Нийслэл

Нийслэлийн хэмжээнд 500 орчим км зам байдаг аж. Энэхүү замын өвлийн хальтаргаа гулгаатай үед буюу зөвхөн 156,7 км-т л цас хайлуулах бодис цацдаг болохыг холбогдох мэргэжилтнүүд тодруулж байна. Нэг удаагийн цацалтад 130 орчим тонн бодис шаардагддаг гэнэ.

Энэ жилийн тухайд, Увс болон Ховд нуурын давсыг хэрэглэж байгаа гэв. Нэг тонн давсыг 350 мянган төгрөгөөр тооцож, 250 тонн давс татаад байгааг холбогдох албаныхан тодруулж байна.

Түүнчлэн нийслэлийн төсвөөс 250 сая төгрөг нэмж гарган бодис авахаар тендер зарласан аж. Энэхүү тендерт нэг тонн бодисны өртөгийг 550 орчим мянган төгрөгөөр авахаар тооцсон нь ханшийн нэмэгдэлтэй холбоотой гэнэ. Манай улс өнгөрсөн тавдугаар сард ОХУ-аас тусгай зориулалтын цас хайлуулах бодис 1100 тонныг авч нөөцөлжээ. Энэ нь манай улсын цаг уурын нөхцөлд тохирохоос гадна давсны найрлага зэрэг нь өндөр агууламжтай байгааг албаныхан хэлж байна.

ОХУ-аас авч байгаа тусгай зориулалтын бодис нэг тонн нь 450-470 мянган тоннын өртөгтэй юм байна. Өнгөрсөн хаврын бодис, давсны нөөцөд нийслэлийн төсвөөс 550 сая төгрөг зарцуулжээ. Харин энэ өвөлд бэлдэж одоогийн байдлаар авто замын халтиргаа гулгаанаас сэргийлэх 2000 гаруй тонн давс, 1400 гаруй тонн тусгай зориулалтын бодис нөөцлөөд байгаа гэнэ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.