Х.Баттулга: “Хотгор шанага”-ын асуудлаар Солонгосын Ерөнхийлөгчид захиа бичнэ

2018-10-31 Нийтлэл

У.Хүрэлсүхийн танхимын гишүүдээс ганц Сангийн сайдыг Төрийн тэргүүн хүлээн зөвшөөрөөгүй. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг эрх мэдлээ ашиглан уул уурхайн лиценз худалдсан хэмээн үзэж, сайдын томилгоонд хориг тавьсан ч УИХ хүлээн аваагүй.

АТГ-аас Хотгор шанагын нүүрсний ордтой холбоотой асуудлыг шалгаж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас мэдүүлэг авахаар болсноо зарлаж байсан ч хэрэг удалгүй намжсан юм. Гэтэл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай хуулийн байгууллагаас Ерөнхийлөгчид хэлсэн гэнэ.

Энэ талаар Ерөнхийлөгч Х.Баттулга “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо дурьдаж, “Хотгор шанага гээд дэд бүтэцгүй уурхайг Солонгос байтугай, Монголчууд ч бэлгэнд авахгүй. Уурхай бол дэд бүтэцтэй байж борлогдох боломжтой байх ёстой. Энэ хэрэгтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч байсан хүн 15 жилийн ял авсан. Хотгор шанагын уурхай хэрэг нэг хэсэг нь.

Манайд болохоор шинэ нөхцөл байдал гэдгээр эрүү үүсгэж, энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хаачихаад байгаа юм. Энэ асуудлаар АТГ хөдлөхгүй бол миний бие БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчид захиа бичнэ. Манай улсад Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай ийм уурхай байдаг. Энэ уурхайтай холбоотой асуудлыг манай хуулийн байгууллагын хөөн хэлэлцэх хугацаа дуусчихлаа, үүнтэй холбоотой хүмүүс сайд дарга хийгээд явж байна. Энэ талын мэдээллийг өгнө үү” гэсэн угатай захидал илгээх гэнэ.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.