Сургууль, цэцэрлэг орчмын авто замыг шинэчиллээ

2018-10-24 Нийслэл


Нийслэлийн Газрын албанаас Чингэлтэй дүүрэгт шинээр тавигдах хоёр авто замын бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг хийлээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 7 хороо, далан давхрын урд талын авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх шинээр баригдсан 1.2 км авто зам, тус дүүргийн 16 дугаар хороо, 139 дүгээр бага сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн урд авто машины зогсоолын талбайн газрыг тус тус чөлөөллөө.

Эдгээр 2 авто замын бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд нийт 7 нэгж талбарын 2221 м2 газар өртсөн бөгөөд авто замыг шинээр тавих ажлыг бүрэн хийж дуусгаад байна

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.