Ерөнхий сайд ба хоёр өрөө байрны “паян”

2018-05-10 Нийтлэл

Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан Баянхонгор аймагт албат иргэдийнхээ хамтаар саатан мориллоо. Энэ үеэрээ нутаг орны хүнд бэрхшээлтэй хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, зон олноос аргагүй сайхан үнэлгээ өвөртлөв.

Эрхэм сайдын гүйцэтгэсэн энэхүү ажлуудаас иргэдийн хамгийн их сэтгэлийг хөдөлгөсөн нь автын ослоор аав, ээжээ алдсан охидод хоёр өрөө байрны түлхүүр гардуулсан явдал байлаа. Тухайн үед түлхүүр гардуулах ёслол ч янзын сайхан болсон гэж жигтэйхэн. Тийм нэг намуухан аялгуу. Нялх хүүхэд ч уяран хайлан дуг хиймээр. Өтгөс буурлууд ч нулимас унагаад л. Ерөөсөө л богино хэмжээний утга уянгын драм аятай юм болсон гэх.

Гэтэл яав. Ерөнхий сайдын бараа бүдгэрээгүй шахам байтал хэн нэгэн урт хошуутай, хэрэгт дуртай гар нь энэхүү уянгын дуурийг харлуулж хаях нь тэр. Янз нь Ерөнхий сайд гуайн охидод бэлэглээд байсан нөгөө хоёр өрөө байр нь буух эзэн, буцах хаягтай байж. Тодруулбал, аймгийн ЗДТГ-аас өнчирч хоцорсон хөөрхий охидод өгөхөөр бэлдсэн байсан байр ажгуу. Гэтэл эрхэм сайд энэхүү хоёр өрөө байрны түлхүүрийг өөрөө өгч байгаа юм шиг ёслол төгөлдөр гардуулсан нь нутгийн түмэн олонд шоу шиг л санагдсан хэрэг.

Уг нь байрны түлхүүр гардуулах ёслолын үеэр иргэд Ерөнхий сайдыг зовсон үрсэд орох орон өглөө гээд л үнэхээр сэтгэгдэл өндөр байсан юм байх. Гэтэл үнэн чанартаа хүний юмаар хүйтгэнэсэн гэдэг нь л болж. Нэг үгээр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэр хоёр өрөө байрны түлхүүрийг гардуулсан төдий. Иймийн учир л хонгор нутгийнхан эрхэм сайддаа сэтгэл дундуур болсон дэг шүү.

О.ГЭРЭЛ

 

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.