С.БАЯРЦОГТ, Н.АРИУНСАН, Б.БЯМБАСАЙХАН, Н.АМАРБАТ НАРЫГ АТГ-ААС БАРИВЧИЛЖЭЭ

2018-04-2 Нийтлэл

АТГ-аас өчигдөр /2018.04.01/ нэр бүхий хэд хэдэн хүнийг баривчлан саатуулсан гэдэг мэдээлэл өчигдөр тарсан. Тэгвэл өнөөдөр өглөө /2018.04.02/ Авилгатай тэмцэх газраас Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээ авч баривчлан саатуулсан байна. Мөн Эрдэнэт үйлдвэрт удирдах албан тушаал хашиж байсан Амарбатыг “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан баривчилсан гэх мэдээлэл байна.

 

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.