УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.

Тус намын дарга С.Эрдэнэ хурлын эхэнд “Өрийг өрөөр дарсан. Сү.Батболдын Засгийн газрын үед гаргасан 580 сая ам.доллар, “Чингис” бондын эхний төлбөр боло 500 сая ам.долларыг өрөөр дарсан. МАН  өрийг өрөөр дарж болохгүй гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Эрх баригчид амлалтаа зөрчиж байна. Манай улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Бид эрх баригчдад шаардлага тавьсан. Шаардлагын хариу ирэхгүй бол маргааш манай нам жагсаал зохион байгуулна. Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хийсэн ажлын 70 орчим хувь нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хийсэн ажил байна. Ойрын жишээ, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг нууцын зэрэглэлээс гаргах ажлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар хийсэн ажлынхаа тоонд оруулжээ. Манай улсын гадаад өр 2.5 тэрбум доллараар нэмэгдсэн. Инфляци 7.8 хувьд хүрчихээд байна. Тиймээс улс орон даяар эсэргүүцлийн жагсаалаа хийдгээрээ хийнэ. Бидний тавьсан шаардлагаас хүн амын орлогын албан татвараас бусад татварыг буулгасангүй. Цаашид нэг удаа жагсаал хийгээд зогсохгүй” гэлээ.

Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Эрх баригчид эдийн засаг өссөн гэж мэдээлж байгаа. Гэхдээ энэ өсөлт өсөлт иргэдэд мэдэгдэхгүй байна. Үүний хариултыг бид маргаашийн жагсаалаар нэхнэ. Эдийн засаг өссөн гэсэн хэр нь иргэдээ яагаад гадаадад очиж ажилла гээд байгаа юм бэ. Маргааш бид тайван жагсана” гэв.