Дарханы ДЦС-ыг өргөтгөнө

2018-01-26 Парламент

 

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс өмнөх хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр эхлээд байна. 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын “Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл,  “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл багтлаа.

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв. Энэ төслийн хүрээнд Дарханы ДЦС-ыг 35 МВт-аар  өргөтгөх асуудал багтсан байна. Өмнө нь Дархан-Уул аймаг өөрийн хөрөнгөөр өргөтгөл хийх байсан ч ажил хийгдээгүй тул Монгол Улсын Засгийн газар, Герман улстай хамтарч хэрэгжүүлэхээр болжээ. Уг ажилд 11 сая еврогийн санхүүжилт хийх шаардлагатай байна. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газар 6,5 сая евро, Германаас 4,5 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авах талаар гэрээнд тусгаж, 2016 онд гэрээг байгуулсан байна. Одоогоор Монголын тал 3,4 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан аж.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.