Эшийг үзүүлсэн түүхэн сургамжийн тухай нийтлэл
Өмнө нь хаосын тухай ярьсан.Тэр бол ямар нэг хэмжээгээр хувьсгал. Монголын АРДЧИЛАЛ Ч хувьсгал бас ХАОС.
Гэхдээ хувьсгал болгон нийгэм эдийн засагт их хохирол авчрахгүй, гал мэс болохгүйгээр сэмхэн болдог түүх бас байна. Тэр бол Английн аж үйлдвэрийн хувьсгал. Тэр аажуу хувьслын замаар болсон. Харин хажууд нь байдаг Францид хамгийн дуулиантай, өндөр өртөгтэй, европыг тэр чигээр нь сэгсрэн, хөнтөрсөн хувьсгал болжээ.
Үр дүнд нь европт ялзарч байсан монархизм, хаант засгууд, нуран унагаах гэж босоогоор нь өрсөн даалуу, хөзөр шиг ар араасаа биенээ даран сүйрч, БНУ-ууд бий болж, шалиг самуун, торгон шалбуур, паректай хаадаасаа салжээ. Үр дүнд нь хувьсгал явж явж өөрийн гэсэн дарангуйлагчаа бас төрүүлжээ.
Хувьсгал гарах ба түүнийг эсэргүүцсэн хүмүүсийн хооронд зөрчил бүрэлдэн бий болжээ,Түүнийг арилгахад бас нэг хүн тодорч, улмаар хүмүүсийн хүлээлттэй тохирч өөрийгөө диктатор болгуулаад авсан байдаг.
Францын хувьсгал галт уул мэт дэлбэрсэн. Галтын уулын дэлбэрэлт бол газрын хөрсөн дор удтал хувьсал, халуун хүйтний харшилдаан олон зуун жилийн турш явагдаж байгаад хэмжээндээ тулуут оргилон гардаг. Үлгэрлэвээс ус буцлахтай яг адил. Ус халан халсаар буцлах, цухалдах 100 гр цельс хүрмэгц оргилон буцлах адил.
Тэхлээр нийгэмд ч бухимдал,дургүйцэл, хуучин ба шинийг зөрчил, олон ургалч үзэл хязгаарын хэмжээнд очмогц дэлбэрэн оргилох цаг нөхцөл бүрддэг байна. Эрх баригчид үүнийг хэдэн ухуулагчийн буруу гэж хавчин хяхаж мөрддөг байж.
Тэр ухуулагчид процесс, үйл хөдлөлийг ажиж, жам тенденцийг нь урьдчилан хэлээд байдагч, хувьсгалыг удирдагч ба нухчин дарагч, түүнийг ашиглан завшигч нь гэнэт цолгорон гарч ирдэг жамтай.
Оюун санааг нь эзэмдэгчид, ухуулагчид бол европт Монтеськю,Руссо,Вольтер нар байж, хувьсгалын удирдагчид нь Дантон, Ропеспьер,Марат нар, эсэргүүцэгчид нь Бурбоны угсааны хаад,ноёд,язгууртнууд байжээ.
Харин хувьсгалыг ЗАВШИГЧ нь охорхон нуругуутай алс холын Корсик арлаас ашиг завшаан хайж явсан, цэвэр франц цусны биш, гэвч ихээхэн авъяаслаг, цэцэн цэлмэг НАПОЛЕОН БОНАПАРТ байлаа.
Хувьсгал гарахын өмнө францын ард түмний нуруун дээр зайдалсан, баялгийг өөрсдөө бүтээсэн юм шиг ордны мунхарсан шалиг самуун, зугаа цэнгэл хөөцөлдөж, хөрөнгө үрэн таран хийсэн Бурбоны угсааны хаад, өндөр татвар төлбөрт ард түмэн хэрхэн ядуурч, тартагтаа тулсныг ойлгохгүй өөрсдийнхөө тансаглалыг урьдаа тавьсан үе байж.
Өвөг эцгээсээ ширээ залгажилж 59 жил хаанчилсан XY Людовик “Надаас хойш галав юүлсэн ч яахав” гэсэн байдаг.
Ингээд франц асар их өлсгөлөн, гуйланчлалд автаж байхад түүний мулгуу ач XYI Людовик, Хабсбургийн тэнгэрээс зараалтай гэж үнэнээсээ боддог усан тэнэг гүнж Мария-Антуанетта хоёр сууж, хотоос гадна Версалийн хэт тансаг ордонг хэт их зардлаар өргөтгөж, өдөр бүр зугаацан францыг бүр дордуулан, францын хувьгалыг дэлбэлжээ.
Өр төлөөсийг нь хувьсгалт конвентийн шийдвэр дор,Гильтон эмчийн зохиосон сүхэн дор хэдэн зууны жилийн удамтай хааны угсааны цусаар угааж авчээ. Европын хаад чичрэн дагжиж, БНУ франц бий болжээ.
Гэвч төр удирдаж байгаагүй хувьсгалчид алдаа гаргаж бие биенээ, гэмгүй хүмүүсийг, Бурбоны угсааны тайж нарыг гильтондож гарснаар дургүйцэл үүсч томоохон бослого бурбоны талаас гарчээ.
Гудманд хүмүүс гарч Бүгд найрамдахчууд хүч мөхсдсөн яг тэр үед италийн дайнд цэрэг удирдан авъяасаа тодруулан 24 настай генераль болсон ч нийгмийн давалгаанд хаягдаж, завшаан хайж явсан Наполеон бүгд найрамдахчуудын нэгтэй таарч “Би энэ бослогыг нам дараад өгье гэжээ. Та хүн алах уу- гэвэл устгана гэжээ. Танд юу хэрэгтэй вэ гэвэл таван их буу аль, түүнийг хаан байрлуулах цэгийг зааж өгнө ” гэжээ.
Наполеон математикт маш дуртай, механикийн баллистикийн онолыг айхавтар судалж, их бууны сумны даяаллын талаар ШУ-д өөрийн байр сууриа үлдээж чадсан байдаг. Тэр хожим их бууны эрдмээр европыг эзэлсэн юм.Тэгээд ч их бууг “дайны бурхан” гэж нэрлэсэн.
Ингээд Наполеон Парисын гудмыг босогчдын цусаар угааж, бослогыг нам дарснаар хүндтэй хүн болох замаа тавьжээ. Шинэ БНУ-д Наполеон шиг авъяастай жанжин хэрэгтэй байлаа. Ингээд Бурбонууд, БН-чууд хэлэлцэн тохирч 3 консультай засаг тогтоож нэгээр нь Наполеон болжээ. Гэвч тэр эз дийлж, 10 жилийн дотор БНУ-ыг мөхөөж, өөрийгөө диктатор болгохоос өөр аргагүйд хүргэж чаджээ.
НАПОЛЕОН бол охторхон нуругуутай, цэргийн их авъяастай, хурдан ухаантай гэхдээ хэмжээлшгүй их шунал, албан тушаалын галзуурсан хэнээтэй, өрөвдөх өчүүхэн ч сэтгэлгүй, жирийн иргэдийн өмнөөс үрлэн сум илгээхдээ нүд хальтардаггүй, цэргүүдээ бүслэлтэнд хаяад өөрийг авч гарахдаа санаа нь зовдоггүй хүн байжээ.
Товчхондоо гал усан дундуур хамт явсан маршал Ньей, Мюрат нараа Вязьма галын эрэгт оросын армид, Египетэд хуурай замын цэргээ мамлюк, адмирал Нельсоны цэрэгт хаяаад өөрийгөө нууц замаар аваад тоохчгүй явж байсан байдаг.
Гэлээ ч Францын хувьсгал ба түүнийг завшигч диктатор Наполеон гүнзгий ул мөрөө үлдээж чадсан. Францын болон европын БНУ-ыг эргэлт буцалтгүй болгож, монархизмийн голыг гогодож, европын нэгдсэн улсын буюу өнөөгийн европын холбооны сүнсийг бий болгож, нэгдсэн системд оруулж, хэмжүүрийн СИ систем зохиожээ. Ганц дайсан Англи л гөжиж, фийт,фоунд,галлон гээд яваа болохоос. Хүний эрхийн агуу их Хартиг хувьсгалт франц тунхаглаж, дэлхий өнөөдөр түүгээр амьгалсаар байна.
За энэ мөчөөс л хувьсгалд тус болсон, хэзээ ч хаан дарангуйлагч болохгүй, цэргийн хүн байна гэсэн Наполеон ЭВДЭРЧ,ЭРХ МЭДЛИЙН АСАР ИХ ШУНАЛДАА ХӨТЛӨГДӨЖ, ДАРАНГУЙЛАГЧ болох замдаа оржээ.
Хамгийн түрүүнд юм үзээгүй, давилиун, даврамтгай, өөрийгөө ихэд өндөрт тоодог энэ нөхөр монархист үзэлтэй европт харь хязгаарын жижиг арлын ”бага ястан” байж, язгууртны суудалд суух тухай гадаад яамны сайд Талейроны ятгалгад хэсэг түдгэлзэж байснаа зөвшөөрсөн байдаг.
Тэр үеийг европод ариун Ромын үзэл санааны гал арай ч унтарчаагүй,уугиж байсан үе тул поп ламаар титэм өмсгүүлж, хуримын ёслол үйлдэх нь хэвээр байжээ. Европыг хөлдөө сөгтгөсөн Наполеон хэт нэрэлхүү, ихэрхүү эр байсан тул Италийг эзэлсэн хүний хувьд попыг францид авчран, хааны ширээний дэргэд сөгтгөн, мөнхий амраг Жозепиннагийн толгойд хатан хаан титэм, өөрөө хаан титэм өмсгөж, түүнийгээ францын нэрт зураачаар асар томоор зуруулсныг Луврт очсон бүх хүн Мона Лизагийн дараа үздэг билээ.
Тэр давлиун эр Римийн попын өөрт нь титэм зүүх үүргийг доош чихэн, өөрт нь “Бурхан байдаг гэдэгт би итгэдэггүй. Агуу их Сократ,Платоныг шатаасан христийн шашныг би үзэн яддагч, шашин надад хэрэгтэй. Учир нь нийгэм тэгш бус байвал хөгжил урагшилна. Нийгмийн тэгш бус байдлыг шашин бий болгож өгнө” гэж байжээ.
Директорат болчоод европыг нэгтгэн захирхаар дайн хийж Английг блокт оруулж,оростой холбоог нь таслахын тулд Москваг шатаасан. Тэр хэт биедээ эрдсэн, армиа, хүнээ хайрладаггүй, зөвхөн алдар нэрээ цууриатуулах агуу ихийн өвчний ул мөр болон үлдсэн.
Нэг удаа Египетед довтолжээ. Тэр үеийн Египет Бат хааны эзэмшлээс очсон боол хөвгүүд цэргийн чадавхиараа цолгорон мамлюк цэрэг болж улмаар кипчак Кутуз султан болж манай Хулугутай байлдаж байсан үед тогтоосон заншлаар байлддаг байжээ.
Наполеон Нилийн хөндийд Мамлюкийн цэргийг тосвол Дамаскийн ган хуяг гялалзуулсан мамлюк-жанжин нь цэргүүд дотроос араб хар хөлөг унан гарч ирээд Наполеоныг ирүүл тулаанд дууджээ. Наполеон алчуур дохисноор жанжныг мушкет буутай цэргүүд сумаар хавжээ.
Тэр ихэд ихэрхүүгээр: “ Цэргүүдээ нэг мамлюк цэрэг 100 франц цэрэгтэй тэнцэнэ, 100 франц цэрэг 1000 мамлюк цэрэгтэй тэнцэнэ. Цэргүүдээ та нарыг 40 зуун энэ пирамидуудын орой дээрээс ширтэж байна ” гэсэн байдаг.
Суут директорат, хувьсгалаар төрсөн дарангуйлагчийн ТӨГСГӨЛ хувь заяаг нь юунд хөтлөв. Охорхон нуруутай энэ авъяаслаг хүн, францийн ард түмний мөрөөдлийг ашиглан, эгэл хүмүүсийг, цэргүүдээ зөвхөн өөрийнхөө хүсэл зоргыг биелүүлэгч, нэр алдар, эрх мэдэлд хүргэх гүүр болгон ашиглаж, найз нөхөд, хамтран зүтгэгчдээ хайр найргүй зовлонд унагаасныхаа төлөө:
Эхлээд өөрт нь үнэнч зүтгээд галын фронтод хаягдсан маршалууд нь Ней, Мюрат нар Бурбоны талд орсон.
Өөрийг нь хаан ширээнд санал болгосон гадаад хэргийн сайд Талейрон оросын хаантай сүлбэлдэж. Фуше англитай холбогдож, Бернадотт жанжин шууд тэмцэж эхэлсэн байдаг. Мөнхийн хайртай хүүхэд гаргаагүй Жозеппинадаа хаягдсан. Өөрийнх нь хүүхэд гаргасан Австрийн гүнж ширээнээс буусны дараа шууд хаясан. Польшийн гүнж амиа хорлосон. Европыг гартаа атгасан Наполеон Оросын гүнжтэй гэрлье гэхэд 1 дүгээр Александр шуудхан “салаавч” өгсөн.
Орос дахь операци сүйрч, зөвхөн италид хоолгүй,хувцасгүй байхад нь цуглуулсан үнэн ч “хар хорин тавт” хэмээх гренадруудаа авч замдаа өлбөрсөөр францид буцаж, 300 мянган хүнтэй армиа оросд барьцаанд хаясан.
Дараа нь баривчлагдаж, европт “Корсикийн махчин” нэр зүүж Эльба аралд цөлөгдсөн. Тэндээс оргож францид ирж 100 хоног хаанчилж амжсан ч Ватерлоогийн дэргэд холбоотны цэрэгт ялагдан дахин баригдаж, атлантын тэнгисийн гүнд Ариун Елана арал дээр амьдаараа авслагдсан. Тэрээр англичүүдийн өдөр бүрийн доромжлол доор хүүтэйгээч ямар харилцаа захиагүй байсаар 1821 оны тавдугаар сард өлбөрсөн, өвдсөн, хордуулсан гэх таамгийн доор нохой шиг үнэ цэнэгүй үхжээ. Түүний булшийг хүртэл англичууд доромжлон мэдэгдэхгүй болгожээ. Хэмжээнээсээ хэтэрч, зорилгоосоо хазайсан,итгэл эвдэж, нөхдөөсөө урвасан, эрх мэдэлд улайрч, шуналаа дийлээгүй өмнө болон одоо байсаар байгаа ухваргүй олон дарангуйлагчийн хувь заяаг тэрээр хүртжээ.
Гэвч түүний сартваахь чанар нь:”Эрт орой хэзээ нэг цагт Европын холбоо заавал эргэж ирнэ.Түүний анхны алхмыг хийсэн миний систем бүтээгүй ч европ дахинд зохистой байдал тогтоох ганц зам бол европын Лигий наций байгуулах явдал” гэжээ. Мөн “Дайн бол улирч балрах зүйл, сэлэм жадгүйгээр ялах цаг ирнэ” гэж үхэхээс 185 жилийн дараа болох процессуудыг зөгнөсөн үг нь биеллээ олсон билээ.
Инженер Ц.Сосорбарам
87326
30230
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.