Д.Амарбаясгалан Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин ажиллана

2017-11-24 Нам хөдөлгөөний амьдрал

МАН-ын Бага хурлын анхдугаар хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгожээ.

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлсэн бол танхимаас намын гишүүн Б.Баярмагнайг дэвшүүлсэн байна.

Санал хураалтын дүнгээр Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Бага хурлын гишүүдийн 74.5 хувийн саналаар Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогджээ.

С.Гэрэлсүх

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.