Бидний тухай

Newsmedia.mn вэб сайтын нийтлэлийн бодлого

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай сайт уншигч Та бүхэндээ нүүр хуудсандаа нийтлэгдсэн бүх төрлийн контент болон мэдээ мэдээлэл, сурвалжлага, нийтлэл гээд бүхий л материалаа ил тод, цензургүй, хүртээмжтэй байлгах үүднээс нийтлэлийн бодлогоо танилцуулж байна.

Бид нийтлэлийн бодлогоо хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Хэвлэл Мэдээллийн Эрх Чөлөөний тухай хууль, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс батлан гаргасан “Монголын Сэтгүүлчдийн Мэргэжлийн Ёс Зүйн дүрэм” болон холбогдох бусад хууль тогтоомжийг баримтлан мөрдлөг болгон ажиллах болно.

Манай үйл ажиллагааны нийтлэлийн бодлого:

  1. Newsmedia.mn сайтын сэтгүүлчид нь гуравдагч засаглалын бие даасан түүчээ байж, аливаа улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөн, бизнесийн болон төр засгийн байгууллагаас хараат бус ажиллах болно.
  2. Аливаа мэдээллийг нийгэмд хүргэхдээ баттай буюу тал бүрийн эх сурвалжаас тодруулан ажиллах болно.
  3. Бид ямар нэгэн мэдээ мэдээлэл, нийтлэл, сурвалжлага болон бусад материал бэлтгэхдээ Монгол Улсын зохиогчийн эрхийн хуулийг сахин ажиллана. Мөн Монгол Улсын холбогдох хууль дүрэм, журмыг ерөнхий мөрдлөг болгоно. Ингэхдээ хуулийн хүрээнд хэвлэн нийтлэх эрхийг гажуудуулсан зүйл, заалт бүрийг өөрчлөх, сайжруулах эрмэлзлэлтэй ажиллана.
  4. Манай сайт нь мэдээний нүүр хуудаст бичсэн уншигчийн сэтгэгдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
  5. Харин уншигчдын бичсэн хувь хүн, байгууллага хамт олныг гүтгэн гүжирдсэн, нууцын зэрэглэлтэй мэдээлэл задруулсан сэтгэгдлийг редакцийн зүгээс болон уншигчдын санал гомдлыг үндэслэн системээс устгах эрхтэй.
  6. Мөн Монгол Улсын холбогдох төр, захиргааны байгууллагаас гаргасан хууль, дүрэм журамтай нийцэн ажиллана.
  7. Аливаа төлбөртэй, сурталчилгааны мэдээллийг уншигчдад тодорхой харуулах үүднээс тогтсон тэмдэглэл болон ил тодоор тухайн материалыг “Төлбөртэй” гэж бичнэ.
  8. Бид Монгол Улсын холбогдох хууль, дүрэм, журамд нийцүүлэн ажилладаг бүхий л төр, захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сурталчлах, мэдээлэл түгээх тал дээр нээлттэй байр суурьтай ажиллана.
  9. Манай сайтын мэдээний нүүр хуудаст нийтлэгдсэн мэдээллийн нууцыг хадгалж, сэтгүүлч аливаа эх сурвалжийн итгэл хүлээн олж авсан мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй. Шаардлагатай тохиолдолд эх сурвалжийн баталгаатай баримт нотолгооны эх хувь болон хуулбарыг ашиглана.

© 2018 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.