Сэрэмжлүүлэг: 16-18 насны гурван иргэн машинтайгаа уулын жалга руу унаж нас баржээ

1 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл


Цагдаагийн байгууллагад энэ сарын 17-ны өдрийн 11:30 цагийн орчимд Архангай аймгийн Хашаат сумын нутагт “Уулын жалга руу машин унаж гурван хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Шалгалтаар зам тээврийн ослын улмаас Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл жалга руу унаж, 16-18 насны гурван иргэн нас барсан байжээ. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоох ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.