Ерөнхий сайд Н.Учрал өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх чиглэл өглөө

13 цагийн өмнө Засгийн газар

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.07.20/ аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийж, 2026-2027 оны өвөл, хаврын бэлтгэлийг улсын хэмжээнд эрчимжүүлэх чиглэл өглөө.

Хурлаар өвс, тэжээл, хүнсний болон шатахуун, эм, эрчим хүчний стратегийн нөөцийг бүрдүүлэх, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанартай зохион байгуулах, ургац хураалтын бэлтгэлийг хангах, дулааны станц, халаалтын зуухны засвар үйлчилгээг есдүгээр сарын 1-нээс өмнө бүрэн дуусгхыг үүрэг болгов. Мөн алслагдсан сумдын тээвэр, ложистикийн бэлтгэлийг хангахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

Түүнчлэн өвөлжилтийн эрсдэлийн үнэлгээг шинэчилж, аймаг, сумдын бэлэн байдлыг сайтар хангах, Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан болон хагас коксон түлшээр хангахад онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов.

Аймаг, нийслэлийн түвшинд өвөлжилтийн бэлтгэл хангах талаар Ерөнхий сайдын албан даалгаврын биелэлтийн хэрэгжилтэд Шадар сайд Н.Номтойбаяр хяналт тавьж, биечлэн очиж шалгах бөгөөд ирэх есдүгээр сарын 15-наас өмнө бэлэн байдлыг хангуулж ажиллах аж.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.