Өнөөдрийн онч үг

2026-06-15 Lifestyle

 

…Зам чинь шулуудсан бол яахав дээ. Юутай ч өнөө шөнө Манзушри бурханд залбираад хоно гэж хэлээд “Ум ара база нади” хэмээх зүрхэн тарнийн лүн хүртээв. Бүсүгү тэр шөнө унтахгүйн тулд хүзүүндээ дээс углан адраас уяж, Манзушрийн тарнийг урин суув. Үүрийн гэгээнээр зөнгийн үзэгдэл тодорч, Манзушри бурхан билгүүн ухааны адис хүртээжээ.

Маргааш өглөө нь судар унших цаг болж, хуврагийн чуулган лугаа хаан тэргүүтэн сүсэгтэн олон Бүсүгүд өндөр сэнтий бэлдээд, өргөл тахил үйлдэв. “Хэрхэн хөглөх бол доо” гэж инээдээ барьж ядан жиг жуг болцгоож гэнэ. Бүсүгү гүнцэг бариад, өөртөө итгэл төгсөөр сэнтийд залрахад хурсан олон түүний сүр жавхланг хараад гайхаж мэлрэв.

Агнистын гэгээ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.