УИХ-ын гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Бид С.Зориг агсныхаа үгээр явж ирсэн. Монголын эрх ашгийг нэгдүгээрт тавья. Намынхаа эрх ашгийг хоёрдугаарт тавья, харин хувь хүний эрх ашгийг гуравдугаарт тавья гэж зорьж ажилласан. Миний хувьд Хамтарсан засгийн газраас хэзээ ч урвахгүй гэдэг байр суурьтай байна. Ардчилсан нам өнөөдрийг хүртэл энэ байр суурин дээрээ байж чадсан. МАН-ын зүгээс АН-ын нэр бүхий гишүүд Хамтарсан засгийн эсрэг байгаа учир Хамтарсан засаг байгуулах асуудлыг дахин ярилцъя гэдэг асуудлаар хуралдаж байгаа юм шиг байна. Тэгэхээр бид шийдвэр гарахыг хүлээж байна. Харин шийдвэрт нөлөөлөхийг хүсэхгүй байна. Хамгийн гол нь Монголчууд ядуу хэвээрээ, Улаанбаатар хот утаатай чигээрээ үлдвэл үүнд хэн хариуцдага хүлээх вэ гэдэг асуудал байгаа. Тийм учраас МАН өнөөдрийн хурлаараа Монгол Улсын эрх ашгийн бодож байна уу гэдгээ эргэн сайн харцгаагаад дүгнэлтээ гаргах байх гэж бодож байна.
Миний сонссоноор АН засагт хамтарсан мөртлөө, намын гишүүд нь үгээ хэлээд байна гэдэг зүйлийг ярьж байгаа юм билээ. АН өөрөө олон ургалч үзэлтэй нам шүү дээ. Өөрийнх нь засаг байсан ч гэсэн манай намын гишүүд шүүмжилдэг.
Манай намын гишүүд өөрийнхөө Ерөнхий сайдыг шүүмжилдэг хүмүүс шүү дээ. Тийм учраас энэ өөрийнхөө өнгө төрхөөр л байгаа. Үүнийг МАН-ын нөхдүүд ойлгож, хүлээж авч сурах хэрэгтэй” гэлээ.
10 цагийн өмнө
11 цагийн өмнө
15 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87781
31867
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.