Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Номин мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээндээ бид ажлаа эрчимжүүлж, аялал жуулчлалын салбар дахь аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэх зорилгоор Засгийн газраас тогтоол гаргалаа. Ингэснээр аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийг бий болгох суурийг тавьсан. Зургаан жил хүртэлх хугацаанд зургаан хувийн хүүтэй зээл гаргахаар боллоо.
Монгол Улс 2030 он гэхэд хоёр сая гадаад жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна. Ингэснээр улсын ДНБ-ий 10 хувийг энэ салбараас бүрдүүлж, олон улсын зах зээлийг Монголд төвлөрүүлэх боломжийг бий болгоно гэж харж байна. Буцаад энэ салбарт 11 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзсэн. Төрөөс онгоцны нислэгийн тоог нэмэгдүүлэх, хот хоорондын дэд бүтцийг сайжруулах ажлыг хийнэ.
Жуулчдыг Монголд ирээд ая тухтай байх, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих ажлыг хувийн хэвшлээс хийх нь зүйтэй гэж үзсэн. Бид олон улсын зөвлөх үйлчилгээний зөвлөмжид тулгуурлан илүү зочлох үйлчилгээний салбарт буюу байрших үйлчилгээнд боловсон ариун цэврийн байгууламж байгуулах, жуулчны баазууд дөрвөн улирал ажиллах боломжтой болох юм. Хувийн хэвшлээс ойролцоогоор 4 их наяд төгрөгийн зээл гарч байж энэ хөрөнгө оруулалтыг бий болгоно. Энэ жилдээ өөрийн төсөвт батлагдсан дүнд суурилах бол цаашдаа тогтвортой тав орчим жилийн хугацаанд үргэлжилснээр салбарын хөгжилд нөлөөлөх хөтөлбөр болно. Ингэж чадвал Монголын аялал жуулчлалын салбарт 600 мянган жуулчинг шууд нэмэх боломжтой.
Үүнээс гадна нэг тэрбум ам.долларын эргэлтийг нэмж, нэг доллар тутамд зургаа орчим ам.долларын эдийн засгийн эргэлтийг бий болгох судалгаа гарсан. Бид жилд 16 хувийн жуулчны тоон өсөлттэй байснаар 2030 онд хоёр сая жуулчин хүлээн авах боломж бүрдэнэ. Үүнийгээ дагаад аялал жуулчлалын салбарт дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжүүдэд зургаан хувийн хөнгөлөлттэй зээлийг олгоно. Арилжааны банкуудтай хамтран ярилцаж, шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийг олгоно. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Тавдугаар сарын 29-нд Аялал жуулчлалын хөгжлийн төвийг нээнэ. Энэ төв дээр зээлийн ерөнхий мэдээллийг танилцуулж, зургадугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Бид ойролцоогоор энэ жил 200 тэрбум төгрөгийн зээлийг гаргана” гэжээ.
10 цагийн өмнө
11 цагийн өмнө
15 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87781
31867
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.