Хувцас загварын салбарт CAD, CAM, 3D design хэзээ хуучрах бол…

2020-08-20 Энтертайнмент

Өнөөдөр бидний амьдралыг компьютергүйгээр төсөөлөхийн аргагүй болсон. Яг үүнтэй нэгэн адил нэхмэл сүлжмэл хувцасны үйлдвэрлэл, маркетинг зэрэгт компьютер технологи нь гол нөлөөг үзүүлж эхэллээ. Ялангуяа CAD буюу Computer-aided design, CAM буюу Copmuter-aided manufacturing гэсэн технологи нь хувцас үйлдвэрлэлийн салбарт хамгийн хэрэгцээтэй багаж нь болоод байна.

1970-аад онд автомат хэмжигч багаж, нарийн хэмжээст аргачлалаар хувцсыг размерчилдаг байсан нь бүтээгдэхүүний алдагдлыг ихэсгэдэг байсан нь компьютер удирдлагатай нэхмэл сүлжмэлийн машин бий болох эхлэл болжээ.

Харин 1980-аад онд дизайнерууд голдуу нэхмэл даавууны хээ, өнгө зэргийг үйлдвэрлэхэд компьютер ашиглаж байсан бол одоо үйлдвэрлэлийн бүхий л процесс дээр энд дурдсан технологигүйгээр ахиж дэвшихийн аргагүй болжээ. Calvin Klein, Jasper Conran, Ghost нар CAD системийг ашиглаж эхэлсэн. Гэвч энэ хандлагыг дизайнерууд төдийлөн сайшаасангүй. Учир нь компьютер нь бодит бүтээлийг яагаад ч гүйцэхгүй гэцгээх болжээ.

Гэтэл 1998 онд Theirry Mugler 3D хөдөлгөөнт catwalk загвар хийж, виртуал модел ашиглан нийтэд харуулснаар өнөөгийн онлайн худалдааны эхлэлийг тавьсан бол 1999 онд Levi’s брэнд дэлгүүртээ 3D хэвлэх машиныг суурилуулсан нь биений хэмжээг бүрэн тодорхойлж, хувцсаа өөртөө яг тааруулан хийх боломжийг бүрдүүлж өгчээ. Эдгээрээс дүгнэхэд, технологи ашигласан үйлдвэрлэл ашгаа өгөх нь гарцаагүй байна. Хувцасны дэлгүүр, загварын шоуны хэрэгцээ улам бүр багасах хандлага ажиглагдаж байна. Гэхдээ технологийн энэхүү хөгжлийг сөрөн содон соргог хувилбар гарч ирэхийг хэн байг гэхэв. Харж л байя…

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.