УЧИР БИТҮҮЛЭГ УРСГАЛ

2020-10-2 Энтертайнмент

Сонин хачин

Ердийн борооноос гадна хурмастын урсгал гэгч зүйл бас байдаг байна. Энэ төрлийн гоц сонин цуврал үзэгдлийн нэгийнх нь тухай 1886 оны аравдугаар сарын 24-нд “Нью-Йорк сан” сонин мэдээлжээ.

Өмнөд Каролина муж улсад цэв цэлмэг тэнгэрээс 14 өдрийн турш ус гоожиж байсан аж. Бараг л энэ үеэр бусад сонин хэвлэлүүдэд Черо, Айткенд болсон иймэрхүү үзэгдлийн тухай мэдээлсэн бөгөөд тэнд бууж ирсэн усны урсгал 10 квадрат фут /1 ам метр/ газар л гоожиж байжээ.

Дараагийн сард нь Жоржия муж улсын Доусон хотод өргөөшөө 25 фут /7,5 м/ газарт ус гоожсон байна. Хурмаст тэнгэрт хаахаа мартаж орхидог үл үзэгдэгч цорго байна уу даа гэхээр сэтгэгдэл төрүүлж байв. Янз бүрийн шингэний учир битүүлэг урсгалын тухай АНУ-ын “Грит” сэтгүүлд 1970 оны долоодугаар сарын 20-нд нийтлэгдсэн өгүүллэгт хаанаас гарч ирсэн нь үл ойлгогдох усны урсгал Массачусетс муж улсын Метуен хотхонд оршин сууж байсан Мартины гэр бүлийнхнийг 1963 онд гэр орноос нь шууд л хөөн зайлуулсан нэгэн тохиолдлыг өгүүлжээ. Хурмастын эдгээр хачирхалтай урсгал юутай холбоотой болохыг эрдэмтэд бас л тайлбарлаж чадахгүй байгаа юм.

Эх сурвалж: Newsmedia.mn

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.