Дурлагсдад байвал зохих 15 сүрчиг

2020-12-26 Lifestyle

Энэ ѳдрийн мэндийг хүргэе. Хайртай хүндээ зориулж ямар үнэртэн авахаа мэдэхгүй байгаа бол бид Танд тусалъя. Ингээд дурлагсдад байх ёстой 15 сүрчгийн талаар  танилцуулж байна. Үүнд:

  1. Ѳдѳр тутмын (Office/school) Энэ нь та ѳдѳр тутам ажил сургууль дээрээ түрхдэг таны үнэрний гарын үсэг болсон сүрчиг юм. Ихэнхдээ бусад хүмүүстэй агаарын солилцоо муу орчинд хамт байх тул энэ үнэртэн нь хурц биш боловч таны ажил хичээлийн ѳдрийг дааж гарах сайн чанарын танд амжилт бүтээлтэй сурж ажиллах сэдэл тѳрүүлсэн эд байна.
  2. Ажил хэргийн уулзалт ярилцлагын (Business meetings or interviews) Энэ нь чухал зүйл ярилцах үед хүний анхаарал сарниулахгүй боловч ярилцаж буй хүнд таныг итгэл даадаг бѳгѳѳд гоо сайхны нарийн мэдрэмжтэйг харуулсан сонгодог сүрчиг байна.
  3. Амралтын ѳдрийн (Weekends/Vacation) Таныг үнэрээрээ амраадаг бѳгѳѳд та түрхэхэд ажил сургуулиа марттал ѳѳр ертѳнцѳд аваачдаг ѳвѳрмѳц урам сэтгэмжтэй сүрчиг.
  4. Шоудах (Clubbing) Энэ нь та найзуудтайгаа гадуур баар шѳнийн клубт цэнгэн бүжиглэх үеийн сүрчиг юм. Иймд энэ нь олон хүнтэй газарт хүмүүсийн хѳлс, тамхи ба согтууруулах ундааны үнэрийг дарахаас гадна таныг олон хүн дундаас онцгойруулан үнэртүүлэх чадвартай байх ёстой.
  5. Болзооны (Dating) Анх уулзаж буй бѳгѳѳд сонирхол татсан хүндээ онцгой сэтгэгдэл тѳрүүлэн дурыг нь булаах ховстой сүрчиг. Tаны эмэгтэйлэг, энхрийхэн эсвэл эрэгтэйлэг талыг тань тодотгосон тансаг зэрэглэлийн сүрчиг байна.
  6. Романтик мѳчүүдийн (Romantic evenings) Хайр дурлалдаа шатаж яваа хосуудын сүрчиг. Гүнзгий мѳртлѳѳ дулаахан ба хайрласан халамжилсан мэдрэмжүүдийг тѳрүүлсэн үнэртэн.
  7. Халуухан шѳнийн (Sexy) Нэг тийм үнэр…за за дэлгэрэнгүй бичих гэхээр жаахан хүүхдүүдийн чих алт болчих гээд байна.
  8. Ганцаардлын ба сэтгэл уналтаас аврах (Loneliness/Emergencies) Таныг гэр бүлээсээ, хайртай хүнээсээ хол байх үед ганцаардлаа давж туулахад туслах дотны хүн/хүмүүсийг, тэдний хайр халамжийг санагдуулсан үнэртэн. Сэтгэл уналтаас аврах сүрчиг нь ерѳнхийдѳѳ адилхан боловч таныг ямар ч үед сэтгэлийг чинь сэргээх шидтэй эд байна.
  9. Спортын (Sporty) Биеийн тамираар хичээллээд гарч ирсэний дараа хѳлс шүршүүрний ѳрѳѳний үнэрий дарахаас гадна танд сэргэг эрч хүч ѳгдѳг үнэртэн байна.
  10. Гэр бүлийн цугларалтын (Family gathering) Таны тѳрѳлхийн зан чанарыг илэрхийлсэн бас таныг сайн охин хүү, ах эгч, ээж аав болохыг тань баталсан зѳѳлѳн бѳгѳѳд цэвэрхэн үнэртэй энгийн сүрчиг байна.
  11. Найзуудын дунд (Among Friends) Та ажил сургууль гэр бүлийнхээ хүрээнд түрхэж чаддаггүй та “найзууд маань намайг байгаагаар минь л хүлээж авна” гэсэн утгыг илэрхийлсэн ямар ч хамаагүй үнэртэн.
  12. Олон нийтийн арга хэмжээ (Public events) Олон хүнтэй гар барьж олны ѳмнѳ гарах тул аль болохоор тѳвийг барьсан үнэртэй мѳртлѳѳ таны ѳѳртѳѳ итгэх итгэлийг ѳндѳрсгѳдѳг сайн чанарын сүрчиг.
  13. Хурим, тѳрсѳн ѳдѳр болон бусад онцгой ѳдрийн (Weddings/Birthdays/Other specials occasions) Зѳвхѳн та бусдын анхаарлын тѳвд байх тул таны гоо үзэсгэлэн, хамгийн сайн зан чанарыг илэрхийлсэн таны хамгийн тансаг сүрчиг. Энд цэвэр “Parfum” эсвэл “Attar” мэт ѳндѳр нягтралтай бѳгѳѳд тансаг зэрэглэлийн үнэтэй сүрчиг байна.
  14. Бясалгалын (Meditation) Таныг гүн гүнзгий юм бодогдуулдаг үнэртэн. Цэвэрхэн боловч ухаарал хайрласан сүрчиг.
  15. Үнэртэй усанд  дурлагсдын дунд (Perfumeheads gathering) Энэ нийтлэг хэрэглээний бус эрээд эрээд олддоггүй ховор эрдэнэ мэт бѳгѳѳд ѳндѳр үнэтэй байх ба бусад дурлагсдад гайхуулах боломж олгодог онцгой эд байх ёстой.

Сүрчиг сонгохдоо мэдээж хайртай хүнийхээ ааш зан, эрхэлдэг ажил, амьдралын хэв маяг, сонирхол зэргийг харгалзан хамгийн сайхан үнэртэнг сонгон бэлэглээрэй.

Үнэртэй усанд дурлагсдын клуб

<

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.