Газын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах тендерийг дахин зарлажээ

5 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл


Газын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах тендерийг хоёр дахь удаагаа зарлажээ.

Энэхүү хоёр дахь удаагийн сонгон шалгаруулалт энэ сарын 15-нд нээх аж. Өмнө нь нэг тендер зарлаж, гурван компани үнийн саналаа өгч, нэг компани шалгарсан. Гэтэл нэг компани нь Сангийн яаманд гомдол гаргаж, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож байжээ.

Тус галд өртсөн 13 давхар орон сууцыг нураахад 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөж байгаа юм.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.