Л.Энх-Амгалан: Ирэх гурван жил хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн бодлогыг хэрэгжүүлнэ

2025-03-31 Улс төр

 

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах зорилтын хэрэгжилт хамгийн бага хувьтайг холбогдох албанаас онцолж байгаа юм. Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан дараах тайлбарыг хийж байна.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд нийгмийн халамж, хамгааллын бодлогыг явуулахдаа гэр бүлээс нь салгасан тул сайн үр дүнд хүрч чадаагүй байна гэсэн судалгааны дүн гарсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг ерөнхийд нь ярьж ирсэн байдаг. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог 11280 хэмээн тодорхой болголоо. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон дагасан хуулиудын олонх нь хэрэгжээгүй шалтгаан нь төсөв санхүү, хүний нөөц, төрийн бодлого, байгууллагуудын хоорондын уялдаагүй байдалтай холбоотой байна. Ирэх гурван жил хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн бодлогыг хэрэгжүүлнэ” гэлээ.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.