Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа.
Тэрбээр “Боловсролын салбарт удирдлага менежментийг авч яваа голлох дөрвөн байгууллага болох Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн чиг үүргийн давхцлыг судалсан. Нийт ажилчдын тоо 361 хүн байна. Эдгээрт газар хэлтсүүдээр нь тусгайлсан Засгийн газрын 22 дугаар тогтоолоор тогтоосон аргачлалын дагуу чиг үүргийн шинжилгээ хийж үзсэн. Нийт 81 чиг үүрэг давхацсан байна. Нийт 73 албан тушаалыг хөдөлгөх шаардлагатай байна.
Нийт 30 албан тушаалтан 361 албан хаагчийн 8 хувьтай тэнцэх хэмжээний хэмнэлтийг үүсгэх боломж байна. Жилдээ 900 орчим сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ гэсэн үг.
Энэ талаар Засгийн газарт танилцуулж, бүтэц зохион байгуулалтын арга хэмжээг авахаар болсон. 73 албан тушаалын заримыг нь орон нутаг руу шилжүүлнэ. Орон нутагтай боловсролын газруудын ачааллыг бууруулж, идэвхтэй ажиллуулахад чиглэж, судалгааны байгууллагуудаа дэмжинэ. Одоохондоо 30 албан тушаалын зардлыг хэмнэх боломжтой гэдэг дүгнэлтийг гаргасан. Жишээлбэл, Боловсролын ерөнхий газар дээр 81 чиг үүрэг давхцсан. Тэнд сурах бичгийн судалгаа хийж байгаа ч Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнд жинхэнэ судалгааг нь хийж байдаг. Дээд боловсролын газар гэж байгаа бол яаман дээр бас ийм үүрэгтэй газар хэлтэс бий.
Мөн Боловсролын ерөнхий багц хууль батлагдахаас өмнө тус газар байгуулагдаж, 165 хүний орон тоо байгуулагдсан. Улс төрийн томилгоо хийгээгүй, бодит бус мэдээлэл цацагдаж байна. Давхардсан чиг үүргийг хэмнэж, цомхотгол хийнэ. Санхүүгийн түрээсийг боловсролын салбар анх удаа хэрэглэж, гэрээ байгууллаа. Энэ аргаар Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд “Бэрэн эверест интернэйшнл” сургуулийг төрийн өмчийнх болгож, 1000 гаруй хүүхэд суралцаж байна” гэлээ.
17 цагийн өмнө
19 цагийн өмнө
19 цагийн өмнө
20 цагийн өмнө
2025-03-28
87629
31375
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.