ЗГ: Онцгой байдлын албаны гурван албан хаагчдын ар гэрт “Буянт-Ухаа” хороололд тус бүр гурван өрөө орон сууц олгоно

2024-01-25 Засгийн газар

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзвар орчимд нэгдүгээр сарын 24-нд “Дашваанжил” компанийн 60 тоннын даацтай автомашин газ ачиж явах үеэрээ дэлбэрснээс том осол болж, энэ үеэр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Ш.Амгаланбаяр, ахлагч Д.Барсүрэн, ахлагч Э.Түвшинтөр нар амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон юм.

Тэгвэл өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар эдгээр албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Онцгой байдлын албаны гурван албан хаагчдын ар гэрт “Буянт-Ухаа” хороололд тус бүр гурван өрөө орон сууц олгохоор шийдвэрлэжээ. Мөн бусад хохирлыг арилгахад шаардлагатай нөхөн төлбөрийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн амь насны даатгалаар тус бүр 50 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.