Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны ээлжит хуралдаанаар ЭМД-ын сангаас үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалт төлбөрийн хэмжээ болон холбогдох журмуудыг шинэчлэн баталсан.
Энэхүү шинэчлэлийг төрийн болон хувийн хэвшлийн гэрээт эрүүл мэндийн байгууллага болон олон нийтэд сурталчилан таниулах ажлыг ЭМДЕГ-аас тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр ЭМДЕГ-аас нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдэд “Анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх тусламж үйлчилгээний үр дүн, санхүүжилт, олон улсын чиг хандлага, цахим хөгжүүлэлт” сэдвээр талаар сургалт зохион байгууллаа.
ДЭМБ-ын санхүүжлтээр зохион байгуулж буй энэ удаагийн сургалтад ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан газар, хэлтсийн дарга, ДЭМБ-ын зөвлөхүүдтэй хамтран оролцож “ЭМДҮЗ-ийн 06, 07 дугаар тогтоолын хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвд олгох санхүүжилт хэрхэн нэмэгдэж байгаа талаар танилцуулж, анхан шатны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг хэрхэн үнэлэхээс гадна цахим системд хэрхэн ажиллах талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг чадавхжуулах нэгдсэн сургалт зохион байгууллаа
Шинэчлэлийг төрийн болон хувийн хэвшлийн гэрээт эрүүл мэндийн байгууллага болон олон нийтэд сурталчилан таниулах ажлыг ЭМДЕГ-аас тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр ЭМДЕГ-аас нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдэд “Анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх тусламж үйлчилгээний үр дүн, санхүүжилт, олон улсын чиг хандлага, цахим хөгжүүлэлт” сэдвээр талаар сургалт зохион байгууллаа.
ДЭМБ-ын санхүүжлтээр зохион байгуулж буй энэ удаагийн сургалтад ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан газар, хэлтсийн дарга, ДЭМБ-ын зөвлөхүүдтэй хамтран оролцож “ЭМДҮЗ-ийн 06, 07 дугаар тогтоолын хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвд олгох санхүүжилт хэрхэн нэмэгдэж байгаа талаар танилцуулж, анхан шатны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг хэрхэн үнэлэхээс гадна цахим системд хэрхэн ажиллах талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
87430
30701
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.