УИХ-ын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2023-06-18 Гадаад харилцаа

ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володины урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 18-22-ны өдөр ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр явсныг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко болон Төрийн думын дарга В.В.Володин нартай хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцох юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурлын хамтын ажиллагааны хамтарсан комиссыг байгуулах баримт бичигт гарын үсэг зурах юм байна.

Тог тог… ХААЛГАА нээ

2 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.