Ерөнхий сайд хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн боон ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа

2023-04-17 Засгийн газар


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гариг бүрийн өглөө аль нэг салбарын төлөөлөлтэй өглөөний уулзалт хийдэг болсон. Өнөөдөр хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй өглөөний уулзалтаа хийлээ. Уулзалтаар Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр “Глоб Интернэшнл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Л.Наранжаргал “Алсын хараа 2050″ хөгжлийн бодлогыг Монгол Улсад тогтвортой хөгжилд хөтөлж байгаа бодлого гэж ойлгож байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын хууль батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй байна. Ерөнхий сайд хэвлэлийн эрх чөлөөг дэмжинэ гэж амласан ч хориг болсон хуулиуд гарч байна. Үүнд анхаарах шаардлагатай байна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.