Монголын аврагчид нурангинаас хоёр хүүхэд, нэг эмэгтэй гаргажээ

2023-02-9 Гадаад харилцаа

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Монгол Улсын баг гамшгийн голомт болох Hatay хотод Улаанбаатарын цагаар 22:00 цаг /Анкарагийн цагаар 17:00/-т хүрэлцэн очлоо. Аврах багийнхан очсон даруйдаа нурсан барилгад эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж , нийт 3 хүн (хоёр хүүхэд, нэг том хүн)-ийг эсэн мэнд олж, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

 Анкарагийн цагаар:

20:10 цагт хоёр настай нэг хүүхэд, 21:20 цагт нэг эмэгтэй, 22:33 цагт 15 настай хүүг тус тус орон сууцны нурангиас эсэн мэнд гаргажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.