КОНСУЛЫН ГАЗАР: Хөх хотод очсон иргэд бусад хот руу явах боломжгүй

2022-11-10 Гадаад харилцаа

 

БНХАУ-ын Хөх хотод коронавируст халдварын тохиолдол гарсны улмаас 2022 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн иргэдийн болон нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байгаа бөгөөд энэхүү хязгаарлалт цаашид ч үргэлжлэх төлөвтэйг Консулын газраас мэдээлэв.

Иймд Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгээр тус хотод ирсэн зорчигчид Хөх хотоос бусад хот руу зорчих боломжгүй байгаа тул нөхцөл байдлыг сайтар судалж дараагийн хот руу зорчих галт тэрэг, нислэгийн тасалбарыг баталгаажуулсны дараа явахыг зөвлөлөө.

Консулын асуудлаар БНХАУ-д суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудтай дараах шуурхай утсаар холбогдох боломжтой.

Бээжин хот дахь ЭСЯ-ны Консулын хэлтэс +86 17600787323
Шанхай хот дахь ЕКГ +86 13122656261, +86 13162982596
Хөх хот дахь ЕКГ +86 17678002262
Манжуур хот дахь Консулын газар +86 15734851884
Эрээн хот дахь Консулын газар +86 17547964334.

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.