Хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт болов

2022-09-28 Гадаад харилцаа

 

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр 2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдсан Монгол Улс болон БНХАУ-ын Гадаад харилцааны яам хоорондын Консулын XXII зөвлөлдөх уулзалтад оролцлоо.

Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд, Хятадын талаас БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Ү Ши нар тэргүүлж оролцов.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх, монгол, хятад иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах чиглэлээрх хамтын ажиллагааг бэхжүүлэх болон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Эх сурвалж: ГИХГ

<

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2022 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.