Өнөөдрийн онч үг: Та юм сурахын тулд заавал цовоо сэргэг байх албагүй 

2023-11-29 Lifestyle

Тийм ээ, эрхэм  Та юм сурахын тулд заавал цовоо сэргэг байх албагүй. Учир нь Таны тархи бага энергитэй, их энергитэй аль ч үе дээрээ байж болно. Гол нь та аль үедээ ямар төрлөөр сурах боломжтой байдгаа л өөр дээрээ туршиж, олж мэдэх ёстой юм.

Жишээ нь ядарсан маягтай үедээ подкэст, дуу сонсох маягаар шинэ, хэрэгтэй юм толгойдоо хийж байхад ялалт болох юм.

Харин ядраагүй үедээ бичих, унших гэх мэт хүндрүүлсэн хэлбэрээр тархиа цэнэглэхэд асуудалгүй. Больё үнэхээр залхуу хүрээд сошл ухмаар байсан ч ядаж дэлхий ертөнцийг харуулсан, олон улсын хүмүүсийн видеог ухаж үзэж байвал сайн. Ингэж нэг минутаа ч гэсэн хайрлаж, өдөр бүр мэрж сурдаг хүмүүс л хол тасардаг гэж боддог. Амжилт хүсье.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.