Үндсэн хуулийн өөрчлөлтөд ХЭН ЮУ ХЭЛЭВ

2022-06-15 Улс төр

МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг хийсэн. Энэ хүрээнд хэн, ямар байр суурь илэрхийлэв. Тус хуралдаанаар ямар шийдвэр гарсан, Үндсэн хуулийг өөрчлөх хүрээ, хязгаарыг тогтоож чадсан уу гэдэгт ХЭН ЮУ ХЭЛЭВ.

 

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Сүүлийн үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар улс төрийн намууд, иргэдээс олон санал, хүсэлт ирж байгаа. Тийм учраас Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг авч үзээд олон нийтийн хэлэлцүүлэг явуулах нь зүйтэй гэсэн шийдэл гаргасан. Энэ хүрээнд Ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо. Ер нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нарийвчлан зохицуулсан байдаг учраас Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг дэмжсэн.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

-100 гаруй мянган иргэнээс Үндсэн хуулийг өөрчлөх санал гаргасан. Мөн улс төрийн намууд хоорондоо ярилцаж, санал солилцсоны эцэст Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд МАН-ын бүлгээс олон нийтийн дунд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой санал асуулга явуулах шийдвэр гаргасан. Иргэд болон намуудын саналыг бид зүгээр орхиж болохгүй. Хэлэлцэх хэрэгтэй. Тиймээс цаашид иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулж Үндсэн хуулийг өөрчлөх үү, үгүй юу гэдгээ шийдвэрлэнэ.

Харин сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог нэмэх тухайд, давхар дээл, пропорциональ тогтолцоог оруулахаар ярьж байна. Аливаа тогтолцоо хоёр талтай. Жишээ нь, гишүүдийн тооны хувьд өнөөдөр Монгол Улс 3.3 сая хүн амтай болсон байна. Гурван сая хүнтэй улсын хувьд 76 гишүүн бага гэсэн судалгаа гарч ирсэн. 15-20 мянган иргэнийг төлөөлөх бололцоог авч үзэхэд гишүүдийн тоог 150 руу дөхүүлэх хэрэгтэй гэсэн судалгаа бий. Гэхдээ гишүүдийн тоог нэмэх асуудлыг ард иргэдээр хэлэлцүүлж, тоон дээрээ тогтоно. Мажоритар тогтолцооны сул тал нь “тойргоо услах” буюу шийдвэрүүд тойргийн хэмжээнд гардаг. Тиймээс энэ байдлыг халж, холимог тогтолцоотой болох нь зөв. Дэлхийн бусад улс орнууд ч мөн сонгуулийн холимог тогтолцоо руу орох хандлагатай байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-100 гаруй мянган иргэнээс Үндсэн хуулийг өөрчлөх санал гаргасан. Мөн улс төрийн намууд хоорондоо ярилцаж, санал солилцсоны эцэст Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд МАН-ын бүлгээс олон нийтийн дунд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой санал асуулга явуулах шийдвэр гаргасан. Иргэд болон намуудын саналыг бид зүгээр орхиж болохгүй. Хэлэлцэх хэрэгтэй. Тиймээс цаашид иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулж Үндсэн хуулийг өөрчлөх үү, үгүй юу гэдгээ шийдвэрлэнэ.

Харин сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог нэмэх асуудлын тухайд,давхар дээл, пропорциональ тогтолцоог оруулахаар ярьж байна. Аливаа тогтолцоо хоёр талтай. Жишээ нь, гишүүдийн тооны хувьд өнөөдөр Монгол Улс 3.3 сая хүн амтай болсон байна. Гурван сая хүнтэй улсын хувьд 76 гишүүн бага гэсэн судалгаа гарч ирсэн. 15-20 мянган иргэнийг төлөөлөх бололцоог авч үзэхэд гишүүдийн тоог 150 руу дөхүүлэх хэрэгтэй гэсэн судалгаа бий. Гэхдээ гишүүдийн тоог нэмэх асуудлыг ард иргэдээр хэлэлцүүлж, тоон дээрээ тогтоно. Мажоритар тогтолцооны сул тал нь “тойргоо услах” буюу шийдвэрүүд тойргийн хэмжээнд гардаг. Тиймээс энэ байдлыг халж, холимог тогтолцоотой болох нь зөв. Дэлхийн бусад улс орнууд ч мөн сонгуулийн холимог тогтолцоо руу орох хандлагатай байна.

 

Тог тог… ХААЛГАА нээ

14 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.