Б.Жавхлан: НӨАТ-ын сугалааг энэ сараас зогсоож байгаа

2022-04-20 Засгийн газар


УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцэх үед Сангийн сайд Б.Жавхлан энэ сараас НӨАТ-ын сугалааг зогсоож байгааг хэллээ.

Тэрбээр “НӨАТ-ын тогтолцоог хөндмөөргүй байна. Сүүлийн 32 жил бидний болгосон зөв татварын тогтолцооны нэг систем нь НӨАТ. Энэ бол дэлхийн 160 улсад байдаг татварын сонгодог тогтолцоо. Манай 10 хувь өндөртөө орохгүй. Манайхаа гадна 36 улс орон буюу түүнээс доош хувьтай байгаа. БНХАУ 13, ОХУ 20, Европын бүс 21 хувийн НӨАТ-тай байх жишээтэй. Манайх буцаалтаа хасвал найман хувь гэсэн үг. Энэ бол багадаа орох хэмжээ.

Манай улс 1997 онд анх НӨАТ-ын системыг 15 хувьтай эхлүүлсэн. 2006 онд 10 хувь болгосон. 2015 онд Е баримтын систем рүү орсон. Е баримтын систем НӨАТ-ны системын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан. 2016 онд 46 хувьтай байсан НӨАТ-ын хамрагдалт одоо дөнгөж 61 хувьтай байгаа. Бидний зорилт бол 90 хувьд хүргэх. НӨАТ төсвийн орлогын 22 хувийг эзэлдэг. Далд эдийн засгийг ил болгодог НӨАТ-ын системийг улам боловсронгуй болгох ёстой. Тиймээс буцаан олгодог урамшууллын хоёр хувь хэвээрээ байна. Харин НӨАТ-ын сугалааг энэ сараас зогсоож байгаа. Сугалаа өнгөрсөн хугацаанд үүргээ гүйцэтгэсэн” гэлээ.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.