Өнөөдрийн онч үг: Далай ламын айлдсан 10 сургаал

2022-11-15 Lifestyle
1. Амлалтандаа хүр– Биелүүлж чадахгүй зүйлээ бүү амла. Эс бөгөөс үр дүнд нь та өөрийн үнэ цэнээ алдах болно. Тиймээс хэн нэгэнд амлалт өгсөн бол, түүнийгээ заавал биелүүлэх хэрэгтэй.
2. Сөрөг энергитэй хүмүүсээс холд– Ихэнх тохиолдолд хүмүүс бусдад туслахыг зорих хэдий ч, хариуд нь гомдол цөхрөл, сөрөг энергийг авдаг. Тиймээс аль болох өөрийгөө эерэг энергитэй хүмүүсээр хүрээлүүлэх хэрэгтэй.
3. Өр, зээлээ цагт нь төл– “Ямар ч үед өр, зээл бүү тавь” – үүнийг амьдралынхаа гол мөрдлөг болгох хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэнд өр, зээл тавьсан бол, түүнийгээ цагт нь буцаан өгч бай. Зовох цагт тань тусламжийн гараа сунгасан хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлэх нь зөв зүйл биш.
4. Уучилж сур– Хэрвээ хүмүүс бусдыг уучилж энэрэхгүй бол, хариуд нь зовж шаналах болно. Энэ сөрөг замыг сонгохын оронд уучлах сэтгэлтэй байхыг эрхэмлэ. Гэхдээ өршөөл хүртэх эрхтэй хүнийг уучлах ёстой гэдгээ бүү март. Уучлах сэтгэлтэй байснаар та амар амгаланг мэдрэх болно. Өөрөөр хэлбэл сэтгэл доторх бул хар чулууг авч хаяж буй мэт мэдрэмжийг мэдрэх аж.
5. Хийх дуртай зүйлдээ анхаарлаа хандуул– Заримдаа бид хийхийг хүсэхгүй байгаа зүйлсээ ямар нэгэн шалтгааны улмаас хийдэг. Гэвч эцсийн эцэст хийхийг хүсч буй зүйлдээ анхаарлаа хандуулах нь чухал юм.
6. Хүлээцтэй бай– Амьдралд бодолхийлэх болон хөдөлж эхлэх цаг хугацаа гэж байдаг. Эдгээрийн аль аль нь чухал мөчүүд гэдгийг бүү март.
7. Өөрийгөө шинэчил– Амьдралаа өөрчлөхийг хүсч байвал, өнгөрсөн бүхэнтэй бүү зууралд. Унтлагынхаа өрөөний загвар дизайныг өөрчилж, хувцасныхаа шүүгээг шинэчил. Учир нь таны гэр оронд өнгөрсөнтэй холбоотой сөрөг энергүүд шингэсэн байж мэдэх талтай. Тиймээс та оюун санаагаа цэвэрлэхийг хүсч байгаа бол, өөрийнхөө орон зайг шинэчлэхээс эхлэх хэрэгтэй
8. Асуудалтай нүүр тулгар– Асуудалтай нүүр тулгарахаас хэзээ ч бүү зугт. Хэрвээ танд хэн нэгэн төвөг удаад байвал түүнийг амьдралаасаа авч хая. Саад бэрхшээлийг даван туулахын тулд бурхны туслалцааг хүлээх хэрэггүй. Нөхцөл байдалтай эвлэрч, өөрийн хүчээр даван туул.
9. Эрүүл мэнддээ анхаар– Таны бие организм эрүүл бус байвал, оюун санаа тань хэзээ ч өргөн цар хүрээнд сэтгэж чадахгүй. Иймд аз жаргалтай, сайн сайхан амьдрахыг хүсч байгаа бол, эрүүл мэнддээ анхаарах ёстой болохыг санаж яв. Үүний тулд өөртөө цаг зав гаргах ёстойг анхаарна уу.
10. Амьдралаа өөрчил– Та бол дэлхий ертөнц дээрх бүх зүйлсийн нэг хэсэг. Мөн дэлхий ертөнц дээрх бүх зүйлс таны нэг хэсэг юм. Зарим үед амьдралтай бүү тэмцэлд. Нөхцөл байдлыг зүгээр л хүлээж авч, өөртөө байгаадаа сэтгэл хангалуун аж төр. Амьдралыг илүү сайхан болгож, өөрчлөх арга зам олтлоо хүлээцтэй бай. Амьдрал гэх хөлгүй их цэнхэр далайд өөрийнхөө завийг жолоодох хүн зөвхөн та өөрөө гэдгийг мартаж хэрхэвч болохгүй.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.