Хоол хүнс хүний биед хэр удаж байж шингэдэг вэ? 

2022-04-20 Амрах агшин
Хүний хоол боловсруулах систем цаг бүрд харилцан адилгүй ажиллагаатай байдаг. Үүнийг нарийн тодорхойлоход тухайн хүний эрүүл мэнд, бодисын солилцоо, нас, хүйс зэрэг олон зүйлээс шалтгаалах боловч, хэзээ ямар хүнс хэрэглэвэл зохистойг ерөнхийд нь мэдэж байх хэрэгтэй. Тухайлбал, үдийн хоолны үеэр хоол боловсруулах тогтолцоо хамгийн идэвхтэй ажилладаг тул энэ үеэр удаан шингэдэг хоол идэхэд тохиромжтой. Харин өглөө оройдоо аль болох хурдан шингэдэг хүнс хэрэглэвэл, мэдээж өглөөний цайны дараагаар эрч хүч нэмэгдэж, оройн хоол идсэн ч шөнө ходоод амарч чадна.
Түргэн шингэдэг хоол хүнс
Хэрвээ хурдан шингэдэг хоол хүнс түлхүү хэрэглэдэг бол юм идсэний дараа удалгүй дахин өлсөж эхлэх ба та ойр ойрхон хооллох хэрэгтэй болно. Энэ төрлийн хоол хүнс нь бие дэх глюкозын хэмжээг ихэсгэж, эрч хүчийг богино хугацаанд нэмэгдүүлдэг. Мэдээж хэрэг эрч хүч нэмэгдүүлдэг гэхээр сайхан сонсогдож болох ч, цусан дахь глюкозын хэмжээ хэт ихэсвэл, бие мах бодь үүнийг бүрэн шингээж чадахгүй, таргалалт үүсгэдэг байна.
Удаан шингэдэг хоол хүнс
Удаан шингэцтэй хоол хүнс нь цусан дахь сахарын хэмжээг илүү тогтвортой байлгаж, энергийн тэнцвэрийг хадгалдаг. Гэхдээ цаг үргэлж удаан шингэдэг хүнс хэрэглээд байвал хүний хоол боловсруулах тогтолцоо байнгын ажиллагаанд орох бөгөөд энэ нь таны биеийг хүндрүүлж, эрч хүчийг бууруулна. Харин мэргэжилтнүүд удаан болон түргэн шингэцтэй хоолыг нэг дор хольж хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Энэ нь таны гэдэсний үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй гэнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.