Засгийн газар хуралдаж байна

2021-09-15 Засгийн газар

Засгийн газрын өнөөдөр /2021.09.15/-ийн ээлжит хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал болон 2022 оны улсын төсвийн төсөл, мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татах асуудлыг хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд өнгөрсөн Даваа гаригт болсон. Уг зөвлөлдөх уулзалтын үеэр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих, хамтарч ажиллах, Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг байгуулах асуудлыг хөндсөн. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах ажлын хэсэг байгуулах чиглэлийг өгсөн байна. Засгийн газрын хуралдаанаар ямар шийдвэр гарсан талаар мэдээлэл өгсөн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.