Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 3-нд ОХУ-д айлчлахаар төлөвлөжээ

2021-08-23 Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д анхны айлчлалаа хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл гарсан. Харин хэзээ гэдэг нь тодорхой бус байсан юм. Эх сурвалжийн мэдээлж байгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх есдүгээр сарын 3-нд ОХУ-д айлчлахаар төлөвлөжээ. Тэрбээр ирэх сарын 6-нд болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар өнгөрсөн долоодугаар сарын 9-нд утсаар ярих үеэрээ хоёр улсын харилцааны болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцсон. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх есдүгээр сард болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урьсан юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.