Засгийн газар: Наадмаар 9 хоног амарна

2021-06-29 Засгийн газар

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Улаан бүсэд ажиллаж буй ажилчдын цалинг нэмнэ гэсэн Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал бий. Дөрөвдүгээр сард хамтарсан тушаал гарч, долдугаар сарын 1-нээс мөрдүүлэхээр нэмэлт, өөрчлөлт оруулан, тарифыг шинэчилсэн. Үүнд тухайн ажилчдын цалингийн 50 хувийн нэмэгдлийг тооцож оруулсан. Тэгэхээр долдугаар сарын 1-нээс “Улаан бүс”-д ажиллаж буй эмч, сувилагч, бусад ажилчдын цалинг тооцож оруулсан. Цахимаар наадам хийх болсон.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ирэх сарын 16-ны ажлын өдрийг 21-ний өдөр рүү шилжүүлсэн. Наадмын өдрүүдэд 9-10 хоног амралтын байдалтай байна. Энэ үед төрийн албан хаагчдаа уриалахад болж өгвөл хотод биш, цэвэр агаарт байх боломжуудыг  эрэлхийлж, УОК-оос шийдвэрүүд гарч байна. Хөдөлгөөний нягтралыг багасгаж, хотоос зайдуу, гэр бүлийн хүрээнд амрах нөхцөлийг бүрдүүлж байна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.