Тяньжин боомтод гацсан ачааны 60 хувийг авчирчээ

2021-06-28 Гадаад харилцаа

Тяньжин боомтод гацсан чингэлгүүдийг Монгол Улсад тээвэрлэн авчрахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.

Тодруулбал, Эрээн өртөөнөөс зургаадугаар сарын 9-27-нд буюу 19 хоногийн хугацаанд Тяньжин боомтоос эхтэй импортын чингэлгийн 35 галт тэргээр нийт 1,900 чингэлэг хүлээн авчээ.

Ингэснээр тус боомтод хүлээгдэж байсан 3,162 чингэлгийн 60 хувийг тусгай горимоор аваад байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.