Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 31-нээс ирэх сарын 4-нд ОХУ-д айлчилна.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудаар санал солилцоно. Мөн Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Москва болон Санкт-Петербург хотноо зохион байгуулах зарим ёслолд оролцоно.
Мөн айлчлалын дараа Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. Энэ үеэр Оросын төр засаг, аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзах аж.
2025-04-3
2025-04-2
2025-04-2
2025-04-2
87639
31414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.