Солонгос улсад суугаа нутаг буцаж чадахгүй байгаа МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

2021-05-26 Гадаад харилцаа

Солонгос улс дахь “Гадаадын иргэдийн төв”-өөс корона вирусээс үүдэлтэй тухайн улс орноос гаргасан дүрэм журмаас болж, нутаг буцаж чадахгүй байгаа иргэдийн виз сунгалтын журманд өөрчлөлт оруулснаа мэдэгдлээ.

Ковид19-ын улмаас нислэг хойшлогдох, нислэгийн тийз байхгүй байх болон хилээ хаасан зэрэг шалтгаанаар нутаг буцаж чадахгүй байгаа гадаад иргэдэд Солонгос улсад түр оршин суух эрх олгож байгаа юм. Гэвч нислэгийн тийз байгаа тохиолдолд албаар цуцлах, хуурамч нислэгийн тийз гарган виз сунгуулах зэрэг тохиолдол сүүлиийн үед маш их гарах болсон аж. Тиймээс нислэгийн тийз захиалах боломжтой гадаад иргэд заавал тийзээ урьдчилан захиалах бөгөөд ганцхан удаа виз сунгах өргөдөл өгөх боломжтойгоос гадна хэрвээ виз сунгагдсан тохиолдолд заасан хугацаанд заавал хилээр гарсан байх шаардлагатай гэнэ. Зөвхөн олон улсын агаарын хилээ хаасан эсвэл тус орны Засгийн газраас өөрийн ард иргэдийг түр оршин суухыг санал болгосон, Солонгос хүнтэй гэр бүл болсон, хүүхэд нь бага, дунд, ахлах сургуульд суралцаж байгаа тохиолдолд холбогдох бичиг баримтыг бүрдүүлснээр оршин суух визээ сунгах боломжтой болсон байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.