Олноо Уран Минжүүр хэмээн өргөмжилөгдсөн Засагт хан аймгийн Сэцэн Сартуул хошуу буюу одоогийн Завхан аймгийн Завханмандал сумын Мандал багийн нутаг Гашууны худаг хэмээх газар малчин ард Цэрэндоржийн гэр бүлд тэрээр 1912 онд төржээ. 1963 онд уран зураач Минжүүр нь БНМАУ-ын шинэчлэгдсэн мөнгөн тэмдэгт зурах ажилд томилогдон НАХЯ, Улсын Банкны Ерөнхий Хорооны хатуу чанд хяналтын дор 1, 3, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэртүүдийн эх загварыг (УГЗ Д.Цэрэнпилийн хамт) зохион урласан юм. Социализмын үед түүний урласан монголын мөнгөн тэмдэгтүүд нь хатуу чанга ханштайгаар олон жил болсон бөгөөд тэдгээрийн дундаас хамгийн утга билэгдэл төгөлдөр нь нэгтийн дэвсгэрт гэж хэлж болно.
4 цагийн өмнө
6 цагийн өмнө
7 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
2025-05-21
87789
31890
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.