Өнөөдрийн онч үг

2022-11-11 Lifestyle
Шинэ зүйлийг өөрийнхөө ажил амьдралд оруул. Битгий хаалттай уйтгартай бай. Хаалгаа нээж хуучин зүйлийг тавьж явуул. Өчнөөн л удаан өмчиллөө, өчнөөн л удаан зууралдлаа. Залхахгүй байна уу.
Хуучнаар дүүрсэн үед шинэ орох зай байхгүй. Амьдрал гэдэг чинь амьд байхын нэр. Амьд гэдэг нь зовлон жаргал, сайхан муухай, алдаа оноо ээлжилж байхыг хэлнэ. Амьдралд тогтмол гэж үгүй, амьдрал бол байнгын урсгал юм. Бүх зүйлс байнга өөрчлөгдөж байхад чи хуучнаараа үлдэх боломжгүй. Өөрийгөө бүү хуур. Хуучнаар өөрийгөө бүү сатааруул. Сэлгээ хэрэгтэй, эс бөгөөс чи ялзрна. Тогтмол ус өмхийрдөг юм. Урсахад бэлэн бай. Хуучин зүйлс Танд тав тухтай юм шиг санагддаг болохоор Та зууралддаг. Та байнга зуурч чадахгүй. Хэзээ нэгэн цагт хагацах л болно. Нэгэнт л тийм юм чинь эртхэн орхиход бэлэн байж сур. Шинэ зүйл эрсдэлтэй баталгаагүй юм шиг санагддаг тул Та айдаг. Эрсдэлтэй зүйлийг хийж байж л амжилтанд хүрдэг юм. Дассан зүйлээ Та мэддэг гэж боддог. Хийж үзээгүй юмыг Та мэддэггүй. Хэн ч мэддэг зүйлээ л хийхийг хүсдэг. Танд зөвлөхөд мэддэгүй зүйлээ хийж байж л мэддэг болдог. Айгаад байвал Та нэг дороо л эргэлдээд байх болно. Хуучныг орхиж байж л цааш явах боломжтой болно.
Эрдэнэ-Зуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.